Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 04 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир сумдын нутгаар 0,3 - 1,1 градус хүйтэн , бусад сумдын нутгаар 1,2 – 7,0 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан сумын нутгаар олон жилийн дунджаас 3,0 градусаар дулаан, Батцэнгэл, Чулуут, Хангай, Өлзийт, Хотонт, ӨндөрУлаан, Өгийнуур, Булган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар 1,5 - 2,2 градусаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 17,0 – 21,0 градус, бусад сумдын нутгаар 11,0 - 16,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 8,0 - 13,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Хангай, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар 3,0 - 9,0 градус, бусад нутгаар 10,0 - 16,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Хангай, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар 34,0 - 42,0 градус, бусад сумдын нутгаар 44,0 - 49,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Өгийнуур, Жаргалант сумдын нутгаар 8,0 - 9,0 градус, бусад нутгаар 10,0 – 17,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0 – 6,5 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэбулган сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, Тариат, Төвшрүүлэх, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 14 – 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хангай, Хайрхан сумдын нутгаар түр зуур секундэт 20 - 24 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нийт нутгаар 3 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногт аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд нь бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх , бод, бог мал төллөх, ямааны ноолуур самнах, малд тарилга хийх, туулга өгөх зэрэг ажил явагдаж байна. Энэ сарын 30 -ны байдлаар аймгийн нийт нутгаар хүйтэн салхи шуурга ихтэй байсан ч мал хаваржилт хэвийн байлаа. Төвшрүүлэх, Хайрхан, Хотонт, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа